ГИШҮҮДИЙН ИРЦ: Х.Баттулга, Д.Батлут, Э.Бат-Амгалан нар 11-р сарын чуулганд ГАНЦХАН удаа оролцсон бол Б.Чойжилсүрэн ЗУРГААН удаа ХОЦОРЧЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын даргын захирамжаар гишүүдийн ирцийн мэдээллийг тухай бүрд нь нийтэд ил мэдээлж буй. Түүнчлэн сар бүрийн ирцийн нэгдсэн мэдээллийг УИХ-ын Тамгын газраас танилцуулдаг. Тэгвэл бид өнгөрсөн 11-р сарын ирцийн мэдээллийг хүргэж байна. 11-р сард чуулганы хуралдаан 7 удаа хуралджээ.

Чуулганы хуралдаанд ХАМГИЙН БАГА оролцсон гишүүд:

-Т.Аубакир 2 удаа оролцсон /Гадаад томилолт-4, тасалсан-1/

-Э.Бат-Амгалан 1 удаа оролцсон /Гадаад томилолт-2, эмнэлгийн чөлөө-2, тасалсан-2/

-Д.Батлут 1 удаа оролцсон /Гадаад томилолт-1, орон нутагт-5/

-Х.Баттулга 1 удаа оролцсон /Гадаад томилолт-1, чөлөөтэй-3, тасалсан-2/

-Б.Дэлгэрсайхан 3 удаа оролцсон /Гадаад томилолт-2, чөлөө-2/

-М.Мандхай 3 удаа оролцсон /Гадаад томилолт-2, орон нутагт-2/

-Н.Наранбаатар 2 удаа оролцсон /Гадаад томилолт-2, чөлөө-1, тасалсан-2/

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 удаа оролцсон /Гадаад томилолт-2, орон нутагт-1, чөлөө-2/

-Ц.Туваан 2 удаа оролцсон /Гадаад томилолт-3, чөлөө-2/

-Ч.Ундрам 2 удаа оролцсон /Гадаад томилолт-5/

Хамгийн их ХОЦОРСОН гишүүд:

-Н.Алтаншагай - 4 удаа

-Б.Батцэцэг - 5 удаа

-Д.Ганбат - 5 удаа

-Ц.Даваасүрэн - 4 удаа

-Т.Доржханд - 5 удаа

-Б.Жаргалан - 4 удаа

-Б.Заяабал - 4 удаа

-С.Лүндэг - 4 удаа

-С.Одонтуяа - 4 удаа

-Г.Уянгахишиг - 4 удаа

-Дамдины Цогтбаатар - 5 удаа

-Б.Чойжилсүрэн - 6 удаа

-Ж.Энхбаяр - 4 удаа тус тус хоцорсон байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, цас орохгүй
 
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!