Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Малчид НДШ-ээ нөхөж төлөөд тэтгэвэр тогтоолгох боломжтой хууль батлагдчихаад байхад салбар яам нь журмаа батлахгүй хагас жил боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнгөрсөн парламентаар Малчны тухай хууль батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг хангах журмыг одоо хэр нь салбар яамнаас гаргаагүй асуудлыг хөндлөө.

Ингэхдээ тэрбээр "УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын нийт 17 гишүүн Малчны тухай хуулийг өргөн барьж өнгөрсөн парламентаар батлуулсан байдаг. Хууль энэ оны долоодугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжих ёстой. Малчид НДШ-ээ нөхөн төлөх боломжийг олгосон. Өнгөрсөн сонгуулиар хөдөө орон нутагт ажиллахдаа хуулийг тайлбарлаж явсан. Гэтэл салбар яам нь хууль дагасан журмаа өнөөдрийг хүртэл батлахгүй байгаа. Үүнийг тухайн үед санал авахын тулд малчдаа хуурсан зүйл болж гэж харж байгаа. Нийтдээ 11 мянган малчны хэрэгцээ үүсэж байна. Хагас жил журамгүй хуультай явж ирлээ. Салбарын сайд нь хуулийг яаралтай хэрэгжүүлэх ажлаа зохион байгуулаач гэж шаардаж байна" гэв.

Ж.Баярмаа: Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан
Ж.Баярмаа: Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.