ЧУУЛГАН: УИХ-д дахин өргөн барьсан 2025 оны төсвийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуралдааны төгсгөлд санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 90 гишүүн буюу 81.8 хувь нь дэмжсэнээр төсвийг эцэслэн батлав.

Сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын баталсан 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор өмнөх хуулийн төслийг хүчингүй болгож, улмаар ЗГ-аас дахин шинээр өргөн барьсан. 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай болно гэж төсөл санаачлагчид үзсэн юм.

Н.Алтанхуяг: Зүгээр сууж байгаа хүнийг хэлмэгдүүлэх гээд байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж “алалцсан ч яахав“ гэж бодож байна
Н.Алтанхуяг: Зүгээр сууж байгаа хүнийг хэлмэгдүүлэх гээд байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж “алалцсан ч яахав“ гэж бодож байна
 
“Эрдэнэс монгол” нэгдлийн дунд хугацааны стратегид Дархан, Сэлэнгийн бүс дэх гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулна
“Эрдэнэс монгол” нэгдлийн дунд хугацааны стратегид Дархан, Сэлэнгийн бүс дэх гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!