Хөжглийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэгдүгээрт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нартай холбооотой хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгожээ. Тодруулбал,
Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй. Ийнхүү шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Мөн Н.Батбаярын холбогдсон “Монроуд” ХХК-тай холбоотой хэргийн талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн байна. Эдгээр үндэслэлээр прокурорын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!