УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд гишүүдийн санал хураах төхөөрөмжийн ажиллагаа багагүй асуудал дагуулаад байгаа. Энэ асуудал өнөөдөр ч давтагдав. Тодруулбал,
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Миний төхөөрөмж ажиллахгүй маш удлаа. Миний саналаар дутахгүй байх гэж бодоод оролцохгүй суугаад байлаа. Чухал үед саналаа оруулж чадахгүй харамсалтай зүйлс болоод байна. Хүнийг нь дуудаад үзүүллээ. Үнэхээр болохгүй байна. Эхний санал хураалтад оролцсон. Сүүлийнх дээр төхөөрөмж ажиллаагүй. Асуудал байна шүү. Төхөөрөмж яаж ажилладгийг би сайн мэднэ. Бүх хуруугаа орууллаа. Үнэхээр ажиллахгүй. Энэ хүн ирж туслах гэж байна" гэсэн бол,
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Төхөөрөмж чинь зүгээр байна" гээд хажууд чинь зогсож байгаа техникийн албаны хүн хэлж байх юм. Таны микрофоноор техникийн албаны хүнийг үг хэлүүлэх боломжгүй учраас би өмнөөс нь хэлж байна. Гишүүд маань хуруугаа уншуулаад санал хураалтдаа хариуцлагатай оролцоорой" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!