Иргэдийг эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, ногоон байгууламж бий болгох, ахмад настан болон хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн 26 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо.
Өнгөрсөн жилүүдэд дүүргийн 22 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай шинээр ашиглалтад орсон бол 4, 24 дүгээр хороонд дахин хоёр сагсан бөмбөгийн талбайГ шинээр ашиглалтад орууллаа.
Тодруулбал 4-р хороо, Туул голын эрэг дагуу хүүхдийн тоглоом, сандал, сүүдрэвч, хогийн сав, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй цогц тохижилт тус тус хийгдлээ.