УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Монгол Улс ЕАЭЗХ-тай түр гэрээ байгуулах асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайдаас УИХ-ын гишүүн Т.Аубакир асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир: Сүүлийн үед яригдаад байгаа ЕАЭЗХ-ны Худалдааны хэлэлцээрт нэгдэх тухай асуудал сүүлийн үед яригдаад эхэллээ. Энд ХХААХҮЯ ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт, экспортын асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Арай гэж өндийж байгаа ААН-үүдээ импорт нэмэгдүүлж унагаачих юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: ЕАЭЗХ-той худалдааны чиглэлээр хамтрах түр гэрээ хийгдэхээр болсон. Үүнийг ЭЗХЯ хариуцаж байгаа. Манай яамны бодлого бол 19 нэр төрлийн 54 багц хүнсний үйлдвэрлэлийг өнгөрсөн гурван жил бүх талаар дэмжиж ирсэн. Энэ үйлдвэрүүдээ бид хамгаална. Эдгээр нэр төрлийн барааг гэрээний төсөлд тусгаад буй 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй нийлүүлж гэрээний нэг бүрэлдэхүүн хэсэг болгож болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа ЭЗХЯ болон холбогдох ОХУ-ын талд илэрхийлсэн . Зөвхөн өндөгийн үйлдвэрлэлээр жишээ авахад, өмнө нь 95 хувиа импортолдог байсан манай улс өнөөдөр 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна.
Сэтгэгдэл (17)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!