Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол иргэдээ гадаад улсад ажилд зуучилна хэмээн залилсан этгээдийг “Интерпол“-оор эрэн сурвалжилж албадан авч ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Г”-г энэ оны 12 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг этгээд нь олон тооны Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилна хэмээн хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгууллаа.

Ч.Номин сайдын соёлын ваучер олгох 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасахыг Ж.Баярмаа нарын 64 гишүүн ДЭМЖСЭНГҮЙ
Ч.Номин сайдын соёлын ваучер олгох 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасахыг Ж.Баярмаа нарын 64 гишүүн ДЭМЖСЭНГҮЙ
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.