Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн зарласан онц байдлыг ЦУЦАЛЖЭЭ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн мягмар гарагийн орой 23 цагийн үед цэргийн онц байдал зарласан. БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сик Ерөнхийлөгч Юн Сок Ёолын зарласан цэргийн дэглэмийг цуцлахыг хүссэн тогтоолыг 4-ний өдрийн 01 цагийн орчимд өргөн мэдүүлэв. Улмаар Үндэсний ассамблeйд ирж оролцсон 190 гишүүн 190-үүлээ дэмжсэнээр уг тогтоолыг баталсан байна.

Мөн цэргийн дэглэмийг хэрэгжүүлэхээр дайчлагдсан цэргүүд бааздаа буцаж, хэвийн байдал сэргэсэн гэж Штабуудын нэгдсэн дарга нар мэдэгджээ. Онц байдал цуцлагдсаны дараа сөрөг хүчний бүлгийн гишүүд Ерөнхийлөгчөө Юныг шүүмжилж, зарим нь ерөнхийлөгчийг огцруулах санал санаачилна хэмээсэн байна.

МИАТ ТӨХК: Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна
МИАТ ТӨХК: Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хэвийн явагдахыг мэдэгдэж байна
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.