ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 1 секунд

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал зарласан талаарх мэдэгдлээ өнөөдөр орой телевизээр хийжээ.

Юн Сук Ёл онц байдлын шийдвэрийг Хойд Солонгосын талд ажилладаг хүчин зүйлсийг орон нутгаас зайлуулах, мөн үндсэн хуулийн либерал дэг журмыг хамгаалах зорилгоор гаргасан гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, цэргийн онц байдалд шилжихээс өөр сонголтгүй байсан гэж онцолсон боловч телевизийн мэдэгдэлдээ ямар тодорхой арга хэмжээ авах талаар дурдаагүй байна. Түүнийг мэдэгдлээ хийсний дараагаар эрх баригч нам болон сөрөг хүчнийхэн онц байдал зарлах шийдвэрийг зогсоохоо мэдэгдлээ.

Yonhap агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын сөрөг хүчний Ардчилсан намын удирдагч И Жэ Мён цэргийн онц байдал зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдсэн байна. Мөн тус агентлагийн мэдээлснээр, ерөнхийлөгч Юн Сук Ёлын харьяалагддаг эрх баригч Ард түмний хүч намын дарга Хан Дон Хүн ч цэргийн онц байдлын шийдвэрийг “буруу” гэж үзэн, үүнийг зогсоохоо амласан байна.

Тэгвэл онц байдлын командлал 1-р тушаалаар дараах үндсэн хязгаарлалтуудыг зарласан байна:

1. Улс төрийн үйл ажиллагаа хориглох: Үндэсний ассамблей болон орон нутгийн хурлын үйл ажиллагаа, улс төрийн нам, эвсэл, жагсаал, цуглаан зэрэг бүх улс төрийн үйл ажиллагааг хориглов.

2. Олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх үйлдэл хориглох: Дэглэмийг нураах оролдлого, хуурамч мэдээлэл түгээх, худал цуурхал тараах зэрэг үйлдлийг хатуу хориглож, зөрчигсдийг Онц байдлын тухай хуулийн дагуу шийтгэнэ.

3. Хэвлэл мэдээлэл, нийтлэлийг хянах: Бүх төрлийн хэвлэл мэдээлэл, нийтлэлийг онц байдлын командлалын хяналтад байлгана.

4. Нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэх үйлдлийг хориглох: Ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн, цуглаан зэрэг нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэх магадлалтай үйл ажиллагааг хориглоно.

5. Эмнэлгийн ажилтнуудыг албан тушаалд нь буцаан ажиллуулах: Эмнэлгийн ажлаа орхисон бүх эмнэлгийн ажилтнууд 48 цагийн дотор эргэж ажилдаа орох ёстой бөгөөд зөрчсөн тохиолдолд Онц байдлын тухай хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.

Онц байдлын командлагчаар томилогдсон Бак Ан Су генерал “Онц байдлыг зарлах зорилго нь энгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралд бага зэргийн саад учруулж, үндэсний хямралыг даван туулахад чиглэгдэж байна” гэж мэдэгдэв.

Ж.Баярмаа: Хиймэл дагуул, ваучер, магадлал хийлгээгүй төслүүд зэргийн нийт 1.9 их наяд төгрөг шинэ төсвөөс хасагдаж орж ирэх бололтой
Ж.Баярмаа: Хиймэл дагуул, ваучер, магадлал хийлгээгүй төслүүд зэргийн нийт 1.9 их наяд төгрөг шинэ төсвөөс хасагдаж орж ирэх бололтой
 
Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байна гэв
Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байна гэв
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!