Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан эл хууль, тогтоомжийг хэрхэн хэлэлцэх талаар нэг удаагийн дэгийг боловсруулах шаардлага бий болсон билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, өчигдөр хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанаар нэг удаагийн дэгийн төслийг танилцуулсан юм.
Эл дэгийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар оруулж, хэлэлцүүлэх билээ. Тэгвэл эл дэгийн хуулийн төсөлд тусгагдсан гол зохицуулалтаас хүргэе. Үүнд:
-Нэг удаагийн дэгээр нарийвчлан зохицуулснаас бусад асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулна
-Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Засгийн газрын боловсруулсан санал, тооцооллыг үндэслэн төслийг Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдаанд оруулна
-Засгийн газар төсвийн санал, тооцооллыг Төсвийн байнгын хорооноос тогтоосон хугацаанд ирүүлнэ.
-Төсвийн байнгын хорооны хэлэлцэж, олонхын дэмжлэг авсан төслийг Улсын Их Хурал дараах гурван үе шаттайгаар хэлэлцэн батална.
-Нэг удаагийн дэгийн төсөл төсөв батлагдсанаар ХҮЧИНГҮЙ болно-
-Хууль, тогтоолын төслийг хэлэлцэхдээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.14, 39.30-д заасан хугацааг баримтлахгүй буюу зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байх шаардлагыг баримтлахгүй.
-Энэ хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталснаар хүчингүй болно гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!