ШУУРХАЙ: Иргэдээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй С.Цэдэнсодномыг онгоцны буудал дээрээс дайчлан баривчилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 11 секунд

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг 2024 оны 11 дүгээр сарын 27-н буюу өчигдөр орой АТГ-аас дайчлан баривчилжээ. Тодруулбал, С.Цэдэнсодномыг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэхэд нь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд баривчилсан байна.

Түүнийг иргэд, компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй бөгөөд урьдчилсан байдлаар хахуулийн хэмжээ 200 орчим сая төгрөгөөр яригдаж байгааг эх сурвалж мэдээллээ.

АТГ-ынхан түүнийг удаан хугацааны турш мөрдөн шалгаж, эх үүсвэр нь тодорхойгүй “Мерседес бенз” машин, өндөр үнэтэй амины орон сууц захиалсан зэргийг нь илрүүлсэн байна. Тэрбээр уг хөрөнгүүдээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байжээ.

С.Цэдэнсодном нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2013 оноос хойш газрын орлогч дарга, алба, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сараас тус газрын даргаар томилогдон ажиллаж байгаад чөлөөлөгдсөн аж.

ИРЦ: 32 гишүүн ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Ерөнхий сайд чөлөө авч, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ авчээ
ИРЦ: 32 гишүүн ГАДААД ТОМИЛОЛТТОЙ байгаа бол Ерөнхий сайд чөлөө авч, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨ авчээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!