УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаан 63.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Тодруулбал нийт 126 гишүүнээс С.Амарсайхан, Б.Тулга, Ж.Энхбаяр, С.Эрдэнэболд нар орон нутагт томилолттой байгаа бол Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нар эмнэлгийн чөлөөтэй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар чөлөө авчээ.
Харин хамгийн олон буюу нэр бүхий 32 гишүүн гадаад томилолттой байгаа талаар УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээлэлд дурджээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!