Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчид “Харилцан суралцаж хөгжих“ сургалтыг онлайнаар төгслөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

Сингапур улсын Темасек сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, Сингапурын Төрийн албаны сургууль хамтран Монгол Улсын төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын сургалтын байгууллагын чадавхыг сайжруулахад чиглэсэн төслийг жил гаруйн хугацаанд хэрэгжүүллээ. Энэ төслийн хүрээнд “Харилцан суралцаж хөгжих” сэдвийн дор сургалтын кейс боловсруулах, кейсыг сургалтад үр дүнтэй ашиглах, сургалтын хөтөлбөрийн загвар, хичээлийн агуулгаа боловсруулах, онлайн сургалтанд хэрэглэх Zoom, Micepad, Mentimeter зэрэг аппликейшнийг ашиглах зэрэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Удирдлагын академи, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын сургалтын төвийн багш нарыг оролцуулан 4 үе шаттайгаар зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтын хаалтын ажиллагааг "Ковид-19" цар тахлын онцгой нөхцөлтэй уялдуулан онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

Тус сургалтын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг, Удирдлагын академи, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын сургалтын төвийн багш нар, онлайнаар Сингапур улсын Темасек сангийн Гүйцэтгэх захирал Бенедикт Чеонг, Сингапур улсын Төрийн албаны коллежийн захирал Лена Леонг, гүйцэтгэх захирлын Стратеги хариуцсан орлогч Патрик Лау, Сургалт хариуцсан захирал Тина Нг зэрэг албаны хүмүүс оролцлоо. Хаалтын ажиллагаанд доктор Д.Сүрэнчимэг “Суралцагч байгууллага”, ноён Патрик Лау “Өөрчлөлт: Сурахуй, Хөгжихүй” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг нар сургалтыг амжилттай дүүргэсэн багш нарт сертификат гардууллаа. Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг хаалтын үгэндээ энэхүү үр өгөөжтэй сургалтыг зохион байгуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хамтран ажиллах боломжийг олгосон Сингапур улсын Темасек сан, мэдлэг оюунаа хуваалцаж, зөвлөж хамтран ажилласан Сингапур улсын Төрийн албаны коллеж, түүний удирдлага, багш нарт талархал илэрхийллээ. Мөн өөрийгөө хөгжүүлэн, сурч мэдсэнээрээ манлайлан төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх үйлсэд сурч мэдсэнийхээ үр шимийг түгээх үүрэг хүлээн сертификатаа гардан авсан оролцогчиддоо баяр хүргэж амжилт хүслээ.

Төсөв: Хүүхдийн 100'000 төгрөгийг он дуустал олгоно
Төсөв: Хүүхдийн 100'000 төгрөгийг он дуустал олгоно
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.