Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд хөдөөг зорьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэд орон нутаг руу шилжин амьдрах сонирхолтой болсон. Иргэдийн шилжилт хөдөлгөөний талаар Үндэсний статистикийн хорооны "Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжих хөдөлгөөн" судалгаанд дурдсанаар орон нутагт шилжин суурьшсан өрхүүдийн хүн ам, хүйсийн бүтцийн хувьд нэлээн тэнцвэртэй байна. Тодруулбал, 100 эмэгтэй тутамд 103 эрэгтэй ногдож байгаа нь улсын дунджаас өндөр гэж гарчээ. Энэ нь нийслэлээс орон нутаг руу шилжих хөдөлгөөнд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бага зэрэг илүү оролцсон болохыг харуулж байгаа юм.

Хэдий тийм болов ч эмэгтэйчүүд хөдөөг зорих болсон нь нэлээн анхаарал татаж байгаа юм. . Ингэхдээ сумын төв, хөдөөтэй харьцуулахад аймгийн төвд шилжин суурьшсан иргэдийн дунд эмэгтэйчүүд зонхилох байдал нь өндөр байна.

Тодруулбал, хөдөөг зорьсон иргэдийг хүйсийн хувьд насанд хүрсэн шилжин суурьшигчдын дунд эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд арай олон /50.7-59.5 хувь/ бүх бүсэд ялангуяа шилжин суурьшигчдын дийлэнх нь төвийн болон хангайн бүсэд илүү их ажиглагдсан байна.

Эрэгтэйчүүдээс  илүү эмэгтэйчүүд хөдөөг зорьж байна
Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд хөдөөг зорьж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ