Хорт хавдрын улмаас өдөрт 14 хүн нас барж байна. Харамсалтай нь, амь насаа алдсан иргэдийн дунд хамгаалж болох халдварын шалтгаант хорт хавдар байсныг АШУИС-ийн багш, доктор Баттогтох хэлэв. Тэрбээр "Манай улс 100 мянган хүнд ногдож буй хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгааг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү хэллээ. Хамгийн харамсалтай нь өдөрт нас барж буй 14 хүний хорт хавдрын ангиллыг авч үзвэл, хамгаалж болох байсан нь ч бий. Тэгэхээр халдварын шалтгаант хорт хавдар үүсгэх вирусээс хамгаалах нэг баяртай мэдээ нь папиллома вирусийн эсрэг вакцин хорт хавдраас сэргийлдэг. Иймээс дэлхийн улс оронд маш хурдацтай хөгжиж, зарим улс умайн хүзүүний хорт хавдаргүй улс болно гэдгээ зарлаж байна" гэлээ.
Хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулиар заавал хийлгэх вакцины тоонд оруулсан байдаг. Товлолын дагуу 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдана. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас вакцинжуулалтыг оны сүүлчээр багтаж нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангаж байгааг өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!