Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Шаарийбуу: Хүн хүнтэйгээ харьцах ёстой байтал хуулийн байгууллагынхан цаастай харьцаад удаж байгаа. Тэр нь харамсалтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.

Иргэн С.Шаарийбуу "19 жилийн өмнө Малайзын төр миний охиныг хөнөөсөн. Бид гадагшаа явсан хүмүүсээ мартчихдаг юм байна лээ. Төр хохирогч бас нэхэмжлэгч байх ёстой. Би үүний төлөө 19 жил явлаа. Надад туслалцаа байдаггүй ээ. Би хуулийн бүх байгууллагад хэдэнтээ өргөдөл өгсөн. Надад ганц л "Боломжгүй" гэдэг хариу ирдэг. Боломжгүй гэдэг хариу нь эрхзүйн гэрээгүй гэсэн үг. Тэгээд эрхзүйн гэрээгээ байгуулаач дээ.

Австрали, Малайз бусад оронтой байгуулдаггүй. Эрхзүйн гэрээгүй юм бол энэ ертөнцөд амьдрах хэрэг байна уу. Энэ асуудлыг би Ерөнхий сайдад тавьсан. Миний асуудлыг Хууль зүйн яаманд өгсөн байна лээ. Бодвол одоо надтай уулзаж байж, боломжгүй гэдэг үгийг хэлэх болов уу гэж би горьдож байгаа. Манай хуулийн байгууллагууд хүн өргөдөл өгөхөөр өөртэй нь уулздаггүй. Нэг сар хүлээлгэчхээд боломжгүй гэдэг хариу өгдөг.

Хүн хүнтэйгээ харьцах ёстой байтал хуулийн байгууллагынхан цаастай харьцаад удаж байгаа. Тэр нь харамсалтай.

Боломжгүй юм гэж байхгүй. Боломжгүй гэдэг үгийг чадахгүй гэдэг үгтэй зүйрлэдэг. Тэгэхээр Малайзын хуульд нөлөөлж, цаазын ялын хэд, хэдэн заалтыг 2023 онд өөрчлүүлсэн. Миний охиныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн ялыг би өнгөрсөн аравдугаар сард өөрчлүүлж чадсан.

Миний өмгөөлөгч Б.Баяр, энэтхэг эмэгтэй бид гурав хил даваад, хэдэн улсын цаадах асуудлыг шийдэж болж байхад би Монголоос дандаа "болохгүй" гэдэг үгийг сонсоод суух нь харамсалтай санагддаг" гэдгийг онцлов.

Н.Эрдэнэхүү: Умайн хүзүүний хорт хавдраар тэргүүлдэг улс Монголоос өөр үлдээгүй
Н.Эрдэнэхүү: Умайн хүзүүний хорт хавдраар тэргүүлдэг улс Монголоос өөр үлдээгүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.