Ченжүүд: Х.Нямбаатар уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Дөрвөн өдрийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар "Ченжүүд намайг огцруулах акц хийж байна гэсэн. Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй. Чаддаг юм бол энд ирээд жагсаал, суулт хий. Энэ хүмүүс монгол төгрөгийг хамгийн их гадагшлуулж байгаа. Ханшны сулралтай холбоотойгоор ченжүүд 2024 онд 140 мянган машин оруулж ирсэн. Бид хичнээн метро, тойрог зам бариад жил бүр 140 мянган машин хотод явах зам байхгүй" гэж мэдэгдсэн.

Тэгвэл Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос дээрх асуудалтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал,

Хотыг дарга өнгөрсөн долоо хоногт автомашины бизнес эрхлэгчдийг гутаан доромжилж, болчимгүй мэдэгдэл хийлээ. Сонгууль дуусаад маргааш нь та нар "май шүү" гээд байгаа юм уу. Нийслэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга, өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн иргэдээ ийм бүдүүлэг үг хэллэгээр доромжилсонд харамсаж байна.

Бид Х.Нямбаатарыг огцруулах гэж гэж акц зохион байгуулаагүй. Харин ёсны шаардлагуудыг холбогдох албан байгууллагад өгч, шийдүүлэхийг оролдож байсан шүү.

Тиймээс Х.Нямбаатарыг ард иргэдээ ажил мэргэжил, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж, доромжилсон тус үйлдэлдээ уучлал гуйхыг шаардаж байна.

Хэрэв үгүй бол бид дээд шатны удирдлага, хууль шүүхийн байгууллагад хандана гэдгийг энд онцолмоор байна.

Түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн яам, НЗДТГ-ын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст дараах гурван шаардлагыг тавьж байна.

  1. Импортоор орж ирж буй автомашинд улсын дугаар олгох журмыг дахин боловсруулах
  2. Хятадаас ачигдаад ирж буй 37 мянга гаруй машинд улсын дугаар олгох
  3. Улсын бүртгэлийн дугаар авахад тавьж буй 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн, эко, 0 километртэй гэж шаардлага тавьсныг цуцлах.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү 11-11 төвд ажиллав
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү 11-11 төвд ажиллав
 
Охин ээждээ “Багш намайг зодсон“ гэж хэлсэн учраас цэцэрлэгийн камерыг шүүж, тухайн багшийг цагдаад өгчээ
Охин ээждээ “Багш намайг зодсон“ гэж хэлсэн учраас цэцэрлэгийн камерыг шүүж, тухайн багшийг цагдаад өгчээ
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!