Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлгүүд нэмэлтээр 370 ор дэлгэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нийслэлийн түргэн тусламжийн төвд өнгөрсөн долоо хоногт нийт 10580 дуудлага бүртгэгджээ. Үүний 10.4 хувь нь томуу, томуу төст өвчний тохиолдол эзэлжээ.

Томуугийн идэвхжлийн үед нийслэлийн хэмжээнд 1123 ор дэлгэсэн байна. Энэ талаар НЭМГ-ын мэдээлснээр үндсэн 759 ор байгаа бөгөөд нэмэлтээр 370 ор дэлгэжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн яаралтай түргэн тусламжийн тасгийн хэсгээр 2107 хүүхэд үзүүлсэн нь өмнөх 7 хоногоос 230 тохиолдлоор буурчээ. Энэ нь нийслэлийн 6 дүүргийг 22 хэсэгт хуваан бүсчилсэн байдлаар амбулаторийн үзлэг явуулж эхэлсэнтэй холбоотой болохыг эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ.

Шөнийн автобус иргэдэд ажлын өдөр 22:15-01:15 цаг хүртэл үйлчилж байна
Шөнийн автобус иргэдэд ажлын өдөр 22:15-01:15 цаг хүртэл үйлчилж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.