Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭМГ: Томуугийн дэгдэлтийн үед өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Эрүүл мэндийн яамнаас томуу томуу төст өвчний дэгдэлт, халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд НЭМГ-аас нөхцөл байдлын талаар эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож танилцууллаа. Түүний хэлснээр НЭМГ-аас Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 22 бүсэд өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Тодруулбал, амралтын өдөр буюу Бямба, Ням гарагт 10:00-17:00 цагийн хооронд ажиллах зохицуулалттай байгаа аж. Амбулаториуд өнгөрсөн амралтын өдрүүдээс ажиллаж эхэлсэн бөгөөд хоёр өдөрт нийт 1473 үзлэг хийгджээ.

Нийслэлийн хэмжээнд 45 дугаар долоо хоногт томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 125882 үзлэг хийгдсэн. Тухайн үзлэгээс 7869 тохиолдол оношлогдсон бөгөөд нийт үзлэгийн 6.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2 хувиар өссөн үзүүлэлт аж.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.