Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Импорт 26.8 хувиар өсөхөд автомашин, дизель түлш голлон нөлөөлжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 36 секунд

Энэ оны 10 сарын байдлаар импорт жилийн өмнөхөөс 2 тэрбум ам.доллар буюу 26.8 хувиар өссөн байна. Үүнд суудлын болон ачааны автомашин, дизель түлш гол жин дарсан болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.

Тодруулбал, он гарсаар улсын хэмжээнд 10 сарын байдлаар суудлын автомашин 340.6 ам.доллар, ачааны автомашин 275.8 сая ам.долларт хүрчээ.

бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 127.7 сая ам.доллар,автобензин 82.8 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 71.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин энэ оны аравдугаар сард инфляци 7 хувьтай гарч, дөрвөн сар дараалан эрчимжив. Үүнд, импорт өсч байгаа нь инфляц халах шалтгаан болж байна. Тэр дундаа, автомашины хэрэглээ, түүнийг дагасан дизель түлшний хэрэглээ нэмэгдэж байгаа нь өрхийн хэрэглээний сагсанд том өөрчлөлт авчирч байгааг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа хэлсэн. Тэрбээр "Хэрэглээнд их өөрчлөлт оруулж буй зүйл нь нефть, нефтийн бүтээгдэхүүнийг импортолж байна. Суудлын автомашины хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр АИ-92 шатахууны хэрэглээ өсөж байгаа нь өрхийн хэрэглээний сагсанд шууд нөлөө үзүүлж байна" гэсэн юм.

Боксчид Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөнө
Боксчид Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөнө
 
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.