Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боксчид Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Боксын Дэлхийн цомын тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-нд Их Британи улсын Шейфилд хотод болно. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нараар ахлуулсан эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөөр болжээ.

Эрэгтэй тамирчид:

  • 51 кг-ын жинд - А.Баттулга
  • 57 кг-ын жинд - Х.Билгүүнсайхан, Д.Ганболд
  • 63.5 кг-ын жинд - Т.Энхтөр
  • 71 кг-д жинд - Б.Мишээлт

Эмэгтэй тамирчид:

  • 50 кг-ын жинд - Л.Алтанцэцэг
  • 54 кг-ын жинд - О.Есүгэн
  • 57 кг-ын жинд - Э.Мичидмаа
  • 60 кг-ын жинд - М.Намуун нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах ба дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол Улсад болсон юм.

АҮББХ: С.Ганбаатарын байнгын хороо “Админерал“-ийг шалгах Ажлын хэсгийг маргааш байгуулна
АҮББХ: С.Ганбаатарын байнгын хороо “Админерал“-ийг шалгах Ажлын хэсгийг маргааш байгуулна
 
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.