Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт өнөөдөр 04:37:50 цагт 5.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс хойд зүгт 38км, Баацагаан сумын төвөөс баруун урд зүгт 49км, Баян-Өндөр сумын төвөөс хойд зүгт 64км-т болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Энэхүү газар хөдлөлт тус сумд он гарсаар бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол болж байна. Сануулбал, Баацагаан сумын нутагт өнгөрсөн тавдугаар сард 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдэж байв.

Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
Угаартсан 19 хүний 8 нь бага насны хүүхэд байжээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.