УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлахаар санал хураалт явуулж байна.
Нэгдүгээрт, 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталлаа. Санал хураалтад 71 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж, 2 гишүүн татгалзлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар нар татгалзав.