Олон үндэстний цагаачлалын визийн 2026 оны хөтөлбөрийн (ногоон карт) бүртгэл хаагдсан байна. Дараагийн сонгон шалгаруулалт 2025 оны тавдугаар сард явагдана гэж АНУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.
Сануулахад, иргэн сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Хэрэв хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилан болохыг анхаарна уу гэж ЭСЯ-наас анхааруулжээ. Мөн өөрийн бүртгэлийн баталгаажуулалтын дугаараа хадгалж авах ёстой бөгөөд 2025 оны тавдугаар сард зөвхөн энэ дугаараар өөрийгөө сонгогдсон эсэхийг dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой юм байна.
“Ногоон картын сугалаа” хэмээн Монголчуудын нэрлэдэг энэхүү хөтөлбөрөөс жил бүр 55,000 хүртэлх цагаачлалын визийг шаардлага хангасан хүмүүст олгодог.