ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийн тодорхой асуудлаар анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төсөлд олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасны дагуу санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Б.Тэрбиш: Мега төслүүдийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө авлигаас урьдчилан сэргийлнэ
Б.Тэрбиш: Мега төслүүдийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө авлигаас урьдчилан сэргийлнэ
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!