Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МСНЭ-ээс Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-нд болно. Үүнтэй холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл удирдлагын төлөөлөл сэтгүүлчид өнөөдөр /2024.11.04/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүх хурлыг нээлттэй явуулах тухай хүсэлт хүргүүлжээ.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаяр "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Өнөөдөр өглөө авсан мэдээллээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж эхэлсэн. Түүний өмнө нь гаргасан хүсэлтүүдийн удаа дараа авч хэлэлцээгүй учир дараагийн шатанд юу болох вэ гэдэг дээр айдас төрж байгаа. Бид ч мөн адилхан. Тиймээс төрийн нууц гэдгээс бусад бүх зүйлийг нийтэд ил тод шүүхийг шаардаж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулна гэдэгт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд бид итгэж байна" гэв.

Ж.Баярмаа: 2025 оны төсвийг боогдсон чигээр нь баталж, үр дагаварт нь инфляц өсвөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн хариуцлага хүлээх ёстой
Ж.Баярмаа: 2025 оны төсвийг боогдсон чигээр нь баталж, үр дагаварт нь инфляц өсвөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн хариуцлага хүлээх ёстой
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.