Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр иргэн малын эрэлд явж байгаад тогтоол усанд живж, амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Төв аймгийн Баянжаргалан суманд хоёр  иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж байгаад энджээ. Тодруулбал, өчигдөр /2020.10.12/ 47 настай эрэгтэй З, 44 настай эрэгтэй С нар  “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хэрэг гарсаг байна.

Машинд гурван хүн явсан ч нэг нь автомашинаасаа өөрөө гарч чаджээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч, алба хаагчид тогтоол усны гурван  метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. Иргэн С-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна
Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.