Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 3-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 03-наас 2024 оны 11-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-нд говь, талын нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Мөн энэ сарын 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -8…-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус хүйтэн, өдөртөө -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд  “Чингис хаан“ одон хүртээлээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд “Чингис хаан“ одон хүртээлээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ