Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 11-р сарын 1-нээс эхэлнэ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдах бөгөөд гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхдээ 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хөнгөлөлт хамаарах юм.

Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлдөг байна.

Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.