Яармагийн гарцан дээр хүн мөргөж хөнөөсөн жолооч эрүүл байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Яармагийн замд өчигдөр /2024.10.21/ 19:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч, гарцаар гарч явсан хоёр хүнийг мөргөж, нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодруулахад "Тухайн жолооч эрүүл байсан. Осол болсон газар гэрлэн дохиотой байсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын байгууллага руу шилжүүлсний дараа мэдээлэл өгөх боломжтой. Яармагийн зам өөрөө онцлогтой буюу зам нь өргөн. Гарц бүр дээр гэрлэн дохиотой Хамгийн гол нь жолоочид зам нь өргөн учраас хурдах боломжтой гэж бодоод гэрлэн дохио зөрчиж осол гаргадаг. Ийм тохиолдол хэд, хэд бүртгэгдэж байсан" гэв.

2024 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 449 хүн нас барсан бөгөөд 112 нь явган зорчигч байжээ. Ослын улмаас 3051 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийтийн албанд нэр дэвшсэн 609 хүний мэдүүлгийг АТГ шалгажээ
Нийтийн албанд нэр дэвшсэн 609 хүний мэдүүлгийг АТГ шалгажээ
 
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!