Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Монголбанкыг төрийн шийдвэр гаргах түвшний хараат байдлаас салгахын тулд хуульд нь заалт оруулж өгөх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Гишүүд Монголбанкыг нэлээд шүүмжлээд байна. Бид гэхдээ нэг зүйлийг нь сайн ойлгох хэрэгтэй. Төв банкны болон банкны тухай хуулийн эрх зүйн орчны хязгаар гэж бий. Энэ хязгаарт л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид цаашид Төв банкны хууль болон санхүүгийн салбарын хуульд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гаргая гэж ярилцаж байна. Бид зөвхөн өнөөдөр байгаа хуульдаа баригдах биш илүү тэлж, дэлхийн сайн жишгийг Монголд нутагшуулах нь чухал юм. Жишээ нь Төв банкны хараат бус байдлыг илүү тодорхой болгох ёстой. Төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөнд автахгүй байх талаас нь хуульд заалт оруулах орон зай байна. Хоёрдугаарт, Төв банк мөнгөний бодлогын шийдвэрээ олон нийтэд тод болгох хэрэгтэй. Мөн мөнгөний бодлогын хэрэгслүүдээ хуульд суулгаж уян хатан болгох ёстой. Зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулж шуурхай арга хэмжээ авдаг болоход анхаарах ёстой гэж харж байна.

11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана
11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.