“Эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрх” сэдвээр ирэх сард сонсгол болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллана.

Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү.

Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэлийн хүрээнд шинээр хэрэгжих 2 төслийн саналыг баталгаажуулав
Монгол Улс, Европын Холбоо хоорондын Ойн түншлэлийн хүрээнд шинээр хэрэгжих 2 төслийн саналыг баталгаажуулав
 
СХД-ийн ИТХ-ын даргаар Б.Золбоо, дүүргийн засаг даргаар Ц.Баттөр нарыг дэмжлээ
СХД-ийн ИТХ-ын даргаар Б.Золбоо, дүүргийн засаг даргаар Ц.Баттөр нарыг дэмжлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!