Э.Бат-Үүл: Би Нийслэлийн АН-ын дарга болж Женко, Л.Оюун-Эрдэнийн барьцаанаас АН-аа чөлөөлнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийгөө нийслэлийн АН-ын даргад нэр дэвшүүлж байгаагаа өнөөдөр твиттерт мэдэгдэв. Тэрбээр "Би өөрийгөө Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшүүлж байна. Хоёрт. Тэр жил манай намд Эрэлийн намаас ирсэн, МАН-ын даргын зөвлөх, В.Путины агент Жэнкогийн барьцаанаас АН-аа чөлөөлнө. Гуравт. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн барьцаанаас АН-аа чөлөөлж, манай намын бүх гишүүд намын удирдлагаа сонгодог бсан ардчилсан эрхийг гишүүддээ эргүүлж олж өгч, МАН-ын дарга “далдуур манай намын удирдлагыг шийддэг” болсныг таслан зогсооно. Дөрөвт. Улаанбаатараа “хэрүүлийн бузар”-аас чөлөөлж, нэн орчин цагийн хотын жишигт хүргэх ажлыг сэргээн үргэлжлүүлнэ. Тавд. Хувийн өмчийн шудрага бүтээлч ид шидийг бүрэн ашигладаг хот болгоно" гэв.

Завхан аймгийн ИТХ-д 35 мандатаас 20-ийг нь МАН авчээ
Завхан аймгийн ИТХ-д 35 мандатаас 20-ийг нь МАН авчээ
 
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэтгэгдэл (41)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!