Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр "Завхан аймгийн 35 мандатаас МАН 20 суудал авлаа. МАН-д итгэж, дэвшүүлсэн хүмүүсийг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Итгэж дэмжсэнд дахин талархал илэрхийлье. Бидний бодлогод эргэлзсэн бүхний итгэлийг олохын төлөө хичээж ажиллана. Завхан аймгийн МАН-ын хорооны штаб, ажлын албыг удирдсан Ж.Эрхэмбаатар, Б.Даваасүрэн, П.Бодьсайхан болон бусад бүх хүмүүст баярлалаа. Завхан аймгийн МАН-ын хорооноос нэр дэвшүүлсэн хүмүүсийн менежер, ухуулагч, туслахаар ажилласан, журмын нөхдөө дэмжсэн намын гишүүддээ баярлалаа. ЗАВХАНЫ ШИНЭ СЭРГЭЛТ-ийг бий болгох “ХУРДТАЙ ХӨГЖЬЕ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж олдсонд баяртай байна. Хичээж, зүтгэнэ" гэжээ.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!