Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ: 18.033 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор 7:00 цагт эхэллээ. Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогч юм. Улсын хэмжээнд 18.033 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны 20601 гишүүн, мэдээллийн технологийн 169 багт 2683 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2337 ажилтан, нийт 25621 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч болон цагдаа, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, Та бүхний сонгох, сонгогдох эрхийг ханган ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авна.

Амьдарч буй нутгийнхаа өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлэх СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 07.00-20.00 цаг юм. Санал авах өдөр бүх нийтээр амарч байгаа нь сонгогч Таныг саналаа өгөх боломжоор хангаж байгаа гэдгийг ойлгож хариуцлагатай хандахыг хүсье ээ. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэйг мөн сануулъя.

Үндсэн хуулиар баталгаажсан сонгох эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.

ШУУД: Сонгуулийн ирцийн мэдээллийг СЕХ-ноос шууд дамжуулан хүргэж байна
ШУУД: Сонгуулийн ирцийн мэдээллийг СЕХ-ноос шууд дамжуулан хүргэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.