Танхимын сургалтад хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг туршин хэрэгжүүлсэн ажлын үр дүн, Боловсролын сайдын 2024 оны “Туршилтын хугацааг сунгах тухай” А/58 дугаар тушаалыг хэрэгжүүлэх талаар чиглүүлэх уулзалтыг Боловсролын ерөнхий газраас зохион байгуулжээ.
Уулзалтаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын танхимын сургалтад хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тухайн түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт тохируулга хийж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр сургалт зохион байгуулах туршилтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар, Түшиц 186 дугаар цэцэрлэг, 25, 55, 70 дугаар сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл 16 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцлээ.
Энэхүү үйл ажиллагааг 2024-2025 оны хичээлийн жилд Түшиц цэцэрлэг, сургуулийг түшиглэн “Ээлтэй ертөнц”, “Энэрэлийн түүчээ”, “Эрхэм нандин сувд”, “Аутизмд хийсэн аялал” төрийн бус байгууллагууд хэрэгжүүлнэ.