Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өндрөөс аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Өндрөөс аврах ажиллагааны сургалт, дадлага”-ыг   зохион байгууллаа.

Сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа “Аврагч“ биеийн тамир техник-спортын хорооны дасгалжуулагч багш, дэслэгч Ч.Бат-Эрдэнэ удирдан явуулж, өндрөөс аврах ажиллагааны үндэс, техникийн арга зүйн онол, техникийн аврах ажиллагааны багаж хэрэгслийн танилцуулга, арчлах заавар, аврах ажиллагааны олсны зангилаа, бэхэлгээ хийх арга техник, цамхаг руу олсоор авирах, буух техник, олсонд шилжилт хийх, олс, зангилаа дамжих зэрэг сэдвээр алба хаагчдад онолын мэдлэг олгосон юм.

Түүнчлэн хагас налуу, эгц босоогоор осолдогчийг татах, буулгах, осолдогчийг аврах дамнуургатайгаар авч буух, гүүрэн татлага татах арга техник, гүүрэн татлагаар аврах дамнуургагүй буулгах дадлагыг хийж, ур чадвараа дээшлүүллээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

“Ikea” энэ онд 50 дэлгүүр шинээр нээнэ
“Ikea” энэ онд 50 дэлгүүр шинээр нээнэ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц