Шведийн тавилга үйлдвэрлэгч “Ikea” компани цахим худалдан авалт нэмэгдсээр байгааг үл харгалзан энэ онд хамгийн олон шинэ дэлгүүр нээхээр төлөвлөжээ.
Дэлхий даяар 445 дэлгүүртэй “Ikea” энэ онд 50 дэлгүүр шинээр нээх юм. Тус компанийн мэдээлснээр, халдварын улмаас хөл хорио тогтоосны дараа хүмүүс гэр орноо тохижуулахыг эрмэлзэх болсонтой холбоотойгоор тавилгын эрэлт нэмэгдсэн байна. “Ikea” компанийн энэ оны эхний найман сарын борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар буурч, 39.6 тэрбум еврод хүрчээ.
Шведийн тавилгын компанийн дэлгүүрүүдийн дийлэнхийн үйл ажиллагааг хариуцдаг “Ingka” группийн тэргүүн Жеспер Бродины мэдээлснээр, хүмүүс гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх болсноосоо хойш гэрээ тохижуулахыг илүүд үзэх болсон хэмээсэн аж.