ЕБС-ийн сурагчид муудалцан, нэгийгээ хутгалж гэмтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

БЗД-т байрлах ... дугаар сургуулийн сурагчид нэгнээ хутгалж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний 23:00 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгийгээ хутгалчихлаа" гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад, 17 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна" гэлээ.

Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар биллиард тоглож байгаад маргалдсан байдал тогтоогджээ. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн аж.

Амралтын газраас гараад сураггүй болсон 61 настай эрэгтэй өнөөдрийг хүртэл олдоогүй байна
Амралтын газраас гараад сураггүй болсон 61 настай эрэгтэй өнөөдрийг хүртэл олдоогүй байна
 
Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарчээ
Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарчээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!