Иргэн Г.Ган-Очир нь "Gan-Ochir" гэх хаягаас цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглаж өчигдөр мэдээлэл нийтэлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдэл гаргаж "Иргэн Г.Ган-Очир нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдье" гэжээ.
Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан, Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.