Эрдэнэтолгойн уулзвар, Цагдаагийн гудамжны замыг өнөөдрөөс засна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй замын засвар болон энэ долоо хоногт засварт орох замуудын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас/НЗХГ/ мэдээллээ.

Тодруулбал, "Да хүрээ" зах өнөөдөр буюу Даваа гарагт амрах учир Эрдэнэтолгойн уулзвараас "МТ" ШТС-ын уулзвар хүртэлх авто замын ажил эхэлж байна. Тус зам нь 14 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээтэй бөгөөд засварын ажлыг аравдугаар сарын 7-8-нд хийж дуусгахаар төлөвлөжээ.

зураг

Эрдэнэтолгойн уулзварын замыг засаж дууссаны дараа аравдугаар сарын 8-нд Цагдаагийн гудамжны зам засварын ажил эхэлнэ. Ингэхдээ эхний ээлжид Оргил худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр, дараагийн ээлжид Хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх замыг засах юм. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан өдрийн цагаар замын хучилтын ажлыг хийж байгаа юм.

Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг зөвлөв
Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг зөвлөв
 
Говь-Алтай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Говь-Алтай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!