УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх асуудлаар үргэлжилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтарсан газрыг байгуулсан шалтгаан нь зориг гарган хөгжлийг урагшуулахын төлөө хбайсан. Бид 14 мега төслийн таваас доошгүй төслийг ирэх оны төсвийн жилд эхлүүлж чадвал оны эцэст ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ гэж өөдрөгөөр төсөөлсөн. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүрэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрч нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна гэж ЗГ үзэж байна.