УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн буюу 2024.10.04-ний өдрийн нэгдсэн хуралдаан яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55 нь буюу 67.9 хувь нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.