Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДХИС-ийн захирал П.Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Дотоод хэргийн их сургуулийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ.

Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж бригадын генерал цол хүртсэн Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Пүрэвдоржийн Батбаатарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Өнөөдрийн байдлаар авто замын борооны ус зайлуулах 400 гаруй худгийг засварлаад байна
Өнөөдрийн байдлаар авто замын борооны ус зайлуулах 400 гаруй худгийг засварлаад байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.