Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗБХ: Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-д танилцуулахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр (2024.10.02) гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин нар байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар тодруулга хийсэн. Гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг нухацтай хэлэлцэх, энэхүү төслийн боловсруулалтыг нягталж, зохицуулалтыг оновчтой томьёолох санал гаргаж байлаа. Түүнчлэн хүнийг албадан түр саатуулахтай холбоотой зохицуулалтын хууль хоорондын нийцлийг хангах шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тодорхой саналууд гаргасныг хэлэлцсэний эцэст “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58 хувь нь дэмжив. Ингээд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

“Хоум” плазагийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэл зам хаана
“Хоум” плазагийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэл зам хаана
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.