Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ урт автобуснуудын дараагийн ээлж 1-2 хоногт ирж, М:1, М:2, М:3 чиглэлд үйлчилнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 600 их багтаамжийн автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг ээлжээр оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм. Шинэ урт автобусны үйлчилгээ, чанарын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал өндөр, 18 метр урттай. 15 ба түүнээс дээш халаалтын системтэй, хяналтын камераар тоноглогдсон. Манай орны цаг агаарт тохирсон хасах 45 хэмд хөлдөхгүй. Зундаа агааржуулагчтай. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан тусгай шат, иргэд орох, буухад зориулагдсан дохиоллын системүүдтэй. Гадна болон урд зорчих хэсэг рүү харсан камертай.

Төлбөрийн олон төрөлт карт ашиглах боломжтой. Жишээлбэл, цахимаар цэнэглэгдсэн апплейкшн, арилжааны банкны бүх төрлийн картаар үйлчилнэ. Гадаад улсын иргэн виза картаа ч уншуулах боломжтой. Замын-Үүдийн авто замын хальтиргаа гулгаатай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдалд тааруулж, автобусыг ээлжээр авчирч байна. Сүүлийн ээлжийн автобусыг 1-2 хоногт Замын-Үүдээс татаж авчирна” гэдгийг хэллээ.

Үйлчилгээнд явж байгаа өмнөх цэнхэр урт автобуснуудын насжилт 2025 оны хоёрдугаар сард дуусах учир насжилт хэтрэхээс өмнө шинэ урт автобуснуудаар парк шинэчлэлт хийж байна. Мөн Улаанбаатар хотод явж байгаа 1100 их багтаамжийн автобус, шинэ 31 урт автобус аль аль нь нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн мэдээллийг дамжуулах системтэй.

Шинэ урт автобуснууд “М:1 Таван шар-Офицеруудын ордон”, “М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3 Архивын ерөнхий газар-120 Мянгат-Сүхбаатарын талбай” гэсэн иргэд ихээр зорчдог чиглэлд үйлчилгээнд явна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд төв замаар үйлчилгээнд явж байгаа билээ.

МАН-ын бүлэг: УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсөв болон мега төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
МАН-ын бүлэг: УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсөв болон мега төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.