Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Онон“ голын гүүр нурж, живсэн 58 настай эрэгтэйг 11 дэх өдрөө хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Хэнтий аймаг, Батширээт сум. Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар есдүгээр сарын 17-нд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живжээ.Тодруулбал, "Онон" голын дээд гүүрээр гарч явж байхад гүүр нь нурж, голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

Харин зорчигч 58 настай, эрэгтэй И-г 11 дэх өдрөө хайж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг есдүгээр сарын 18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

ОБЕГ: Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
ОБЕГ: Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд