Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АВАТАР-2 киноны зураг авалт бүрэн дууссан

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 5 секунд

Найруулагч Жэймс Камерон “Аватар 2” болон “Аватар 3” кинонуудын ажлын явцын талаар мэдэгджээ. “The Independent” сайтад нийтэлснээр Жэймс Камерон найруулагч сүүлд Арнольд Шварценеггертэй хийсэн видео ярилцлагын үеэр “Аватар 2” киноны зураг авалт бүрэн дууссан бөгөөд “Аватар 3” киноны зураг авалт 95 хувийн гүйцэтгэлтэй яваа” гэж хэлсэн байна. 

“Коронавируст халдварын улмаас дөрвөн сар хагасын хугацааг алдсан боловч, сүүлд Шинэ Зеландад киноны зураг авалтаа дахин эхлүүлсэн ба дуусах шатандаа яваа.” гэж мэдэгджээ. Анх “Аватар 2” киноны нээлт 2021 оны 12-р сарын 17-ны өдөр байсан боловч, сүүлд 1 жилээр хойшлогдож 2022 оны 12-р сарын 16-ны өдөр болон өөрчлөгдсөн. 2009 онд олны хүртээл болсон “Аватар” кино дэлхий дахинаас 2.79 тэрбум долларын орлого олсон байна.

Хоёр хүн зам тээврийн ослоор амиа алдлаа
Хоёр хүн зам тээврийн ослоор амиа алдлаа
 
ЧУУЛГАН: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төслийг хэлэлцэнэ