2024 оны есдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэе.
------------------
Хур тунадас: Есдүгээр сарын 20-нд Халх голын сав газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: Есдүгээр сарын 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус дулаан, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Есдүгээр сарын 21-нээс ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: Есдүгээр сарын 19,24-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. есдүгээр сарын 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө -1…+4 градус дулаан, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Есдүгээр сарын 21-нээс дулаарч шөнөдөө +4…+9 градус дулаан, өдөртөө +15…+20 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!